• Монгол
  • English
  • Утас: (+976) 7715-2999, (+976) 9655-5896, (+976) 9191-1113
  • Нэвтрэх & Бүртгүүлэх
  • Сагс
  • Нүүр
  • Бид
    • Бидний тухай
    • Агуулахуууд
    • Хэрэгжүүлсэн төслүүд
    • Хэрэгжүүлж буй төслүүд
  • Бизнесийн салбар
    • Барилга угсралт
    • Гадаад худалдаа
    • Тээвэр зуучлал
    • Төмрийн үйлдвэрлэл
    • Үл хөдлөх хөрөнгийн худалдаа
    • Үйлдвэрлэл
  • Бүтээгдэхүүн
  • Хамтрагчид
  • Мэдээ
  • Төлбөр Тооцоо
  • Хаяг
  • Мэдээ

Төмөрт-Өргөө ХХК-ний ерөнхий захирал Ц. Гантулга Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

April
03

Монголын одон бөмбөгчид 15 дахь удаагаа чуулж, холбооны дүрмээ шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн чуулганд удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубуудыг багтаан нийт оролцвол зохих 135 гишүүдээс 123 гишүүн буюу 91,1 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Монголын Ширээний Теннисний Холбооны (МШТХ) ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Барилга хот байгуулалтын сайд Ц. Мөнхбаяр, Эрдэнэс таван толгой компаний дэд захирал О. Одбаяр, Драгон холдинг группын захирал С. Баярт, Төмөрт-Өргөө компаний ерөнхий захирал Ц. Гантулга нар нэр дэвшсэнээс Ц. Мөнхбаяр, О. Одбаяр нар нэрээ татаж авсан ба эцсийн шатны санал хураалтаар Цэндсүрэнгийн Гантулга 93 гишүүний буюу 77,5 хувийн санал авч Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Үүгээр МШТХ-ны ерөнхийлөгч Ц. Гантулга маань Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр ажиллаж, ирэх 4 жилд Их олимпийн төрөл болох ширээний теннисийг удирдан авч явах эрхэм хүндтэй үүргийг хүлээж байна.

МШТХ-ны шинэ ерөнхийлөгч Цэндсүрэнгийн Гантулга танд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

 

Эх сурвалж: МШТХ-ны цахим мэдээллээс

Сүүлд нэмэгдсэн

Үнийн санал 2025-03-20

2027-08-07

Төмөрт-Өргөө ХХК-ний ерөнхий захирал Ц. Гантулга Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2020-04-03
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, "Гранд плаза" 10-н давхарт 1002тоот

  • (+976) 7715-2799
    (+976) 9655-5896
    (+976) 9191-1113

  • tumurturguu5186552@gmail.com

Copyrights © 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан www.tumurt-urguu.com