Үйлдвэрлэл

 


Жи Эс Эн Ди ХХК 2011 онд барилгын засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан хугацаанаас хойш барилгын салбарт дотоод засал чимэглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирсэн.


Манай компани нь улс орны бүтээн байгуулалтанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын шинэ хуулийн дагуу Нийслэлийн Байгаль Орчны газраас 2015 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 187 га газарт тусгай зөвшөөрлийг авч 2015, 2016 онуудад хайгуулын ажлыг гүйцэтгүүлэн бетон зуурмагт ордог сайн чанарын уулын дайрга нөөцийг зохих шатны байгуулагуудаар баталгаажуулан улмаар 2016 онд 112 га –д Ашиглалтйн тусгай зөвшөөрлийг авч олборлолт ашиглалтын шатанд хүргэсэн.
Компанийн хувьцаа эзэмшигч нийт 5 гишүүнтэй. Гүйцэтгэх захирлаар Ч.Батсайхан томилогдон ажиллаж байна.

 

Бүтээн байгуулалтын талаар
Бид  дэд бүтэц цахилгаан дамжуулах шугам 2,3км, уурхайн доторхи зам, тээврийн тусгай зориулалтын зам, ажилчдын байр, халуун усны байр, гал тогоо болон хоолны заал гэх мэт/-ийн ажлуудыг 2017-2019 онуудад , цагт 250 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай БНСУ-д үйлдвэрлэгдсэн бутлуурын үйлдвэрийг үйлдвэрийг 2019 онд ашиглалтанд оруулж, өндөр чанар бүхий уулын буталсан чулуу ( дайрга)-ийг  бүтээгдэхүүнийг зах зээлд  нийлүүлж эхэлсэн.

 


 

Зах зээлийн талаар
Бүтээгдэхүүнийг чанарыг эрхэмлэн найдвартай бэлтгэн нийлүүлэгч, байгаль орчинд ээлтэй уурхай байж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна уриатай манай хамт олон 2018 онд Бетон зуурмаг үйлдвэрлэлийг салбарт тэргүүлэгч Премиум Конкрет, Премиум Бьюлдинг Материалс ХХК тай хамтран ажиллах  жилийн гэрээ байгуулан тус байгуулагад MNS-0390:1998 стандартын шаардлагад нийцсэн материалыг ханган нийлүүлж байна. Мөн НОЦ ХХК бетон зуурмагийн үйлдвэр, Тунамал хийц бетон зуурмагийн үйлдвэр, Бетон хийцийн Сан Индустриал ХХК зэрэг байгуулагуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн зөвхөн бетон зуурмагаар хязгаарлагдахгүй Авто замын салбарт нэгэн шинэ технологи болох хүйтэн асфальтийн чухал түүхий эдийн нэг болж байна. Битумина Монголиа ХХК-ийн захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн бөгөөд уг хүйтэн асфальт нь жилийн 4 улиралд авто замын засварын ажилд ашиглагдаж эхэлж буй шинэ технологи юм.
Ажиллах хүчний талаар:
Удирдлага, санхүүгийн алба 6 хүн , Үйлдвэрлэлийн болон уул ашиглалтын инженер техникийн -19, үйлчилгээний -5, байгаль орчны мэргэжилтэн -1 нийт 31 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон нь мэргэжлээрээ 5 аас дээш жил ажилласан туршлагатай бөгөөд бизнесийн удирдлагын зэрэгтэй багаар хүний нөөцөө бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.