Нар тоссон дорнын говийнхоо зон олон, говь нутгийг зорин ирж буй аялагчид, гадаад дотоодын жуулчид, хөрөнгө оруулагч, эрхэм бизнесмен, харилцагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хамт олныхоо болон хувийн зүгээс дэвшүүлж байна.
“Төмөрт-Өргөө” ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн монгол улсынхаа бүтээн байгуулалт, үйлдвэр, үйлчилгээ, барилга, гадаад худалдааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Бидний өнөөдрийн хүрсэн ололт амжилт бүхэн гар, сэтгэл нийлсэн эрч хүч, хөдөлмөрч хамт олны маань хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шим төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань чин сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.
Харилцагч та бүхэнтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийн үр шимээр манай байгууллага, хамт олны үйл ажиллагаа өргөжин тэлж ирэх он жилүүдэд монгол улсынхаа хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү хугацаанд биднийг дэмжиж хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ талархал илэрхийлж хөгжил цэцэглэл, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!
Хүндэтгэсэн:
Төмөрт-Өргөө ХХК-ийн Ерөнхий захирал
Ц.ГАНТУЛГА











